Tом солир дэлхийтэй ойрхон зөржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Tом солир дэлхийтэй ойрхон зөржээ

NASA-aac мэдээлж буйгаар саяхан дэлхийтэй томоохон хэмжээний солир тун ойрхон зөрсөн аж.

Энэ талаар ОХУ-ын "Риа Новости" агентлаг хүртэл мэдээлсэн байна. Хэмжээгээрээ гурван давхар байшин шиг өндөртэй солир манай гарагаас 60 мянган километрийн зайтай зөрсөн нь урьд өмнө нь болж байгаагүй түгшүүртэй хэрэг болсон талаар мэргэжилтнүүд онцолжээ.
 
Судлаачдын таамаглаж буйгаар ирэх оны аравдугаар сард мөн дэлхийн хажуугаар өнгөрөх магадлал өндөр байгаа аж.

Тухайн үед 54 мянган километр болон ойртох талаар сансар судлалын эрдэмтэд тооцоолсон байна. Хамгийн аюултай нь ирэх дөрөвдүгээр сард дэлхийтэй 10.4 мянган километрийн зайтай нэгэн солир өнгөрөх талаар NASA мэдээлжээ.

Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар ч хэвлэлийн бага хурлын үед мэдэгджээ.

"Улс төрийн тойм"  сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж