Ахмадууд компьютер эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Ахмадууд компьютер эзэмшиж байна

Татарстаны тэтгэвэрт гарсан 10 мянган оршин суугч «Интернет-өндөр наслалт» тусгай хөтөлбөрийн хүрээнд компьютер эзэмшиж эхэлжээ. Орос улсад эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 настайдаа тэтгэвэрт гардаг.

Өнөөдөр дэлхийд хүний үйл ажиллагааг мэдээллийн технологигүйгээр төсөөлөн бодож болохгүй. Хижээл насны хүмүүсийн хувьд ч тийм байна. Тэд бас шинэ техникийг эзэмшиж байна. Зарим нь  Интернет,скайп ба өөр шинэ шинэ боловсруулалтыг эзэмшсэн юм. Оросын ахмадын холбооны Татарстаны салбар ийм хэрэглэгчдийн тоог олшруулахаар шийдвэрлэжээ. Удирдлага нь ахмадуудад зориулан компьютерийн курсыг байгуулахыг санаачилжээ. Ахмадын холбооны бүс нутгийн салбарын захиргааны дарга Любовь Мишина хэлэхдээ

«Энэ хөтөлбөрт заавал нэгдэх хэрэгтэй. Юу гэвэл тэд  компьюер мэдэх талаар хүүхэд, ач зээ нартайгаа бараг адилхан болно. Энэ нь орчин цагийн амьдралд дасаж, илүү их хэмжээний мэдээлэл авч, өдөр дутмын амьдралдаа хэрэглэхэд туслана. Түүнчлэн ажилд ороход ч тус  дөхөм үзүүлнэ» гэв.

БНУлсын хеделмерийн яам, боловсролын яамнаас «Интернет-урт наслалт» теслийг ивээн тэтгэж  байна. Компьтерийн анги бухий  сургууль, ТМС-ийн дэргэд компьютерийн курсыг зохион байгуулж байна. Еренхий боловсролын 200 орчим сургууль сургалтын уйл явцад хамрагдана гэж бодож байна. Ийм мэдлэг сул цалинтнуудад ашигтай  гэж Татарстаны хеделмерийн яамны тэргуун Айрат Шафигуллин хэлээд

«Одоо манайд улсын 86 үйлчилгээг цахим хэлбрээр үзүүлж байна. Манай ахмадууд гэртээ буюу ямар нэг нийтийн байранд компьютерийн ард сууж эдгээр үйлчилгээ авах болмжтой болсон. Тэгвэл дугаарлан зогсох шаардлагагүй болно. Энэ агуулгаар төсөл маш сонирхолтой байна» гэв.

Ахмадын холбооноос төслийг санаачилсан боловч  тэтгэвэрт гарсан ба гарах гэж байгаа хүмүүс түүнчлэн нийгмийн тэтгэмж авагсад мөн хөтөлбөрийн хүрээнд суралцах боломжтой байна. Тэдэнд сургуулийн багш нар ба ахлах ангийн сурагчид компьютерийн хичээл заана.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж