Хакеруудыг ажилд авна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Хакеруудыг ажилд авна

Засгийн газрын холбооны төв /GCYQ/ болох Британы нэгэн тусгай алба ер бусын аргаар өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэв. Кодыг нь гаргах ёстой даалгавартай хуудсыг  хагас сар тусгай сайтан дээр байрлуулжээ. Түүнийг оруулсны дараа “Та үүнийг хийлээ” гээд 20 мянган фунт стерлингийн цалинтай  ажил санал болгоно. Сайтны хуудсыг эвдэн орж, кодыг гаргах нь интернэтээр нилээд хэлэлцэгджээ. Манай өрсөлдөөний тагнуулын шинжээч Андрей Масалович интернетын бүтцийг сайн мэдэхийн хувьд энэ кодыг GCYQ 5 минутын дотор гаргаж орхилоо. Британьд, АНУ ад ч тэр хакеруудыг ажилд авна гэх зар олонтоо байдаг. Бэртэгчин хүмүүсийн дунд хакерууд гэдэг картнаас мөнгө хулгайлдаг, компьютерын дээд зэргийн мэргэжилтэнүүд байдаг бөгөөд илүү тэд ямарч хүнд ажлыг хийж чаддаг гэсэн ойлголт байдаг.

Харин Интернетийн үүрэг өсч байгаа одоо цагт тэдгээр мэргэжилтэнүүдийн үнэ цэнэ өсч байна гэж Андрей Масалович тайлбарлаж  байна. Сүүлийн хоёр жилийн үйл явдлуудаас болон өнгөрсөн  хавраас үзэхэд Интернет нь маш хүчтэй, бүхэл бүтэн улс орны байдлыг тогтворгүй болгох улс-төрийн зэвсэг болох хэрэгслүүр гэдгийг харууллаа. Интернетээр дамжуулан улс орны дэд бүтцийн нарийн түвэгтэй салбар, тухайлбал, санхүүгийн салбарыг  уналтанд оруулж болох аж. Энэ бол мэдээлэл олж авахад  тагнуулын сайн хэрэгсэл юм. Чухамдаа нэг удаагийн бус, харин байнгын ажилд киберзэвсэг  боловсруулахын тулд тусгай мэргэжлийн хакеруудыг мэргэжилтнээр ажилд авах хэрэгцээ гарч иржээ.

Жишээ нь Киргизид болон арабын орнуудад гарсан үйлд явдлууд нь орчин үед харилцаа холбоог ашиглан эмх замбараагүй байдлыг тэрч бүү хэл засгийн газрыг түлхэн унагахыг удирдаж болохыг харууллаа гэж шинжээч яриагаа үргэлжлүүллээ. Нөгөө л нэг Бишкекэд гэхэд 3 мянган хүн  талбай дээр гарч, тэдний гурван мянган хамсаатнууд хотын ойролцоох ядуу хорооллоос гар утастайгаа гархад хангалттай байв.  Тэд нийлээд 50 мянган хүнийг гар  утасаар цуглуулжээ. Гэтэл Интернет бол сая саяаар нь цуглуулах боломжтой юм. Тиймээс кибердайн бол ойрын үед улс хоорондын дайн шиг биш, харин эмх замбараагүй байдлыг гаднаас удирдах хэрэгсэл болж байгаа юм. Египтэд “Фейсбуктэй ” 30 мянган хүн  талбайд 2 сая хүн цуглуулж чадсан. Өндөр мэргэжлийн  компьютерын мэргэжилтэнүүд   киберзэвсгийг байгуулахад хэрэгтэй байна.

 Киберзэсгийг хоёр төрөлд хуваадаг аж. Олон удаагийн хүчтэй дайралтаны эцэст системийг ашиглалтаас гаргадгийг нь “ дайралтын ”гэж нэрлэнэ. Нөгөө нэг зэвсэг нь хамгаалалтын зэвсэг. Энэ нь тагнуулын –нууц  ажиглаалтын болон мэдээлэл цуглуулахад ашигладаг байна.Шинжээчийн ярьж байгааөгаар, Хятадын хакерууд бусдаас түрүүн кибердайнд бэлтгэж эхэлжээ. Тэнд хакер бол байлдааны шинжтэй болсон аж. Харин АНУ-ад бол ийм маягийн дайн, киберзаналхийллээс сэргийлэх зорилгоор 2009 онд онцгой бүтэц бүхий АНУ-ын Киберкомандлалыг байгуулжээ. Пентагон, түүний дараа НАТО Интернет дайралтыг цэргийн заналхийлэлтэй адилтган үзэж, үүний хариуд  хатуу зэр зэвсэг хэрэглэхээр сүрдүүлсэн юм.

Тэрбум хүн амтай улсын Интернетэд зэрлэг Өрнөдийн адил  хууль үйлчилэхгүй. Тэгэхлээр түүнд олон улсын зохицуулалт хийхээр яарах хэрэгтэй байгаа юм гэж “Оросын дуу хоолойд” түүний ярилцагчид ярьж байна. Гэтэл, зохицуулах зарчмууд нь тодохрой бус байх юм.  Наймдугаар сард  Британий  хулигаанууд нийгмийн сүлжээг ашиглан цуврал дээрэм, тонуул зохион байгуулахад засгийн эрх баригчид ийм Сүлжээнүүдийг ханах хэрэгтэй гэж ярих болсон юм. Уг санаа хэрэгжигдээгүй, британчууд эрх чөлөөнд харш гэж үзсэн. Британьд 11-р сард Интернетын аюулгүй байдлын олон улсын анхны бага хурал болсон юм. Түүнд 60 орны төлөөлөгчид оролцсоны дотор ОХУ орсон юм. Дашрамд хэлхэд, Орос улс НҮБ-ад Кибергэмт хэрэгтэй тэмцэх Конвенцыг өргөн бариад байгаа юм.  Баримт бичигт кибергэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл нь аюулгүй байдалтай салашгүй холбоотой сууринаас хийгдэх ёстой гэж уг баримт бичигт дурьджээ. НҮБ 2012 онд түүнийг сайшаана гэдэгт найдах үндэс бий юм.

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж