Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өнөөдөр 09.30 цагт цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн. Энэхүү хэрэгт 22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцож байна. Олон холбогдогчтай, эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар буруутгагдаж байгаа учир шүүх хурал өнөөдөр дуусахгүй, маргааш үргэлжлэн хуралдах аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн байдаг ажээ. Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байсан удаатай гэнэ. Уг хэрэгт хохирсон хүмүүсийн тоо 50-д хүрээд байгаа юм.
С.Сүрэн