Цагдан хорих төв шүүхийн танхимтай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Цагдан хорих төв шүүхийн танхимтай болжээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 200-300 хүний багтаамжтай шүүх хуралдааны шинэ танхим  байгуулжээ. Шинэ танхимын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүүгийн тасгийн дарга С.Жанхор, нийслэлийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга Н.Дагва, нийслэлийн Прокурорын орлогч прокурор Ё.Сагсай, нийслэлийн Өмгөөлөгчдийн холбооны дарга Л.Энхдалай, нийслэлийн Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн болон дүүргүүдийн шүүхийн Ерөнхий шүүгч, албаны дарга нар болон бусад хүмүүс оролцсон байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр байгуулагдсан уг шүүх хуралдааны танхимд олон оролцогчтой, ээдрээ маргаантай хэргийг хянан шийдвэрлэх юм байна. Мөн тус танхим нь шүүх бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан аж.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж