Мишель Обама тансагласан гэж үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Мишель Обама тансагласан гэж үү?

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамаг Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн дотуур хувцасны дэлгүүрээс 50,000 ам.доллараар худалдаа хийсэн тухай мэдээ Цагаан ордонд аянга цахилгаан “буулгасан” гэнэ. Тэргүүн хатагтай “Agent Provocateur"s “ дэлгүүрт Катарын хатан хаан Шейха Мозатай хамт зочлохдоо дэлгүүрийг түр үүдээ барихыг хүссэн тухай “Daily Telegraph” мэдээлсэн аж. Дээрх мэдээлэл гарсан даруйд Цагаан ордон дээрх яриаг үндэслэлгүй, худал зүйл гэсэн мэдэгдэл хийжээ. Харин энэ хооронд дээрх цуу ярианы ачаар дотуур хувцасны дэлгүүр ч багагүй ашиг олсон байна.

Тэргүүн хатагтай татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг гэсэн шүүмжлэлд өртөж байгаа нь эхний тохиолдол биш бөгөөд “Нью Йорк Таймс”-ын сэтгүүлч Жоди Кантор “Обамагийнхан” номондоо тэргүүн хатагтайг 2009 онд “Halloween”-ы баярт зориулж “Алиса гайхамшгийн оронд” хэмээх тансаг үдэшлэг зохиож байсан тухай бичсэн нь олон Америкчуудын дургүйцлийг төрүүлсэн билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж