Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Эргэн дурсахуй…

Монголын
утга зохиол урлагийн их өргөөнд хаалгыг
нь анх татаж орсноос хойш 35 жил
болчихжээ.Саяхан л мэт санагдах авч цаг
хугацаа нүд ирмэхийн л зуур өнгөрсөн
байх юм.1973 оны хоёрдугаар сар сан.Ленинградын
театр,хөгжим,киноны дээд сургуулийн
оюутан би бээр МЗЭ-ийн утга зохиол урлаг
сонины газарт дадлага хийхээр ирж билээ. Гайхалтай
бүтээлч энэ халуун ам бүлийн өрхийн
тэргүүн нь С.Эрдэнэ баавай маань
байлаа. Дуу цөөтөй авч нэг дуугарахаараа
туйлын сургамжтэй,жин даасан үгuntitled
folder хэлдэг сэн…Би түүний ухаалаг
харцнаас их л эмээдэг байв.Үзэг цаас
нийлүүлж,утга санаа холбохын их эрдмийг
чухам энэ хамт олноос л сурсан…Мишигийн
Цэдэндорж,С.Дашдооров,Н.Банзрагч гээд
монголын оюун ухааны сор болсон авъяас
билигтнүүд тэхэд "Утга зохиол,урлаг"
сонины сурвалжлагч редакторууд нь
байлаа.Бавуугийн Лхагасүрэн маань
сонины зураачаар ажиллах агаад редацийн
шуурхай зөвөлгөөн болоход өрөнхий
эрхлэгч энэ хоёрын хооронд байнга л
үгийн тулаан өрнөдөг сөн. Энэ нь сонины
үзэмж,чанрын асуудал тойрсон жинхэнэ
бүтээлч маргаан болж хувирдаг байв.Тэр
үед "Утга зохиол урлаг" сонин түмний
оюун санааг байлдан дагуулж,хүмүүсийн
дунд асар их нэр хүнд олсон нь чухамхүү
ухаан бодлоо ийнхүү уралдуулах хамт
олны бүтээлч эрэл хайгуулын үр өгөөж
байсан хэрэг.Хурганы арьсан хантааз
өмссөн М.Цэдэндорж гуайг тодхон
санана.Хөдөө томилолтоор явж ирээд
найруулал,аян замын тэмдэглэлээ бичээд
толгой өндийх завгүй суудаг сан.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж