Дэд сайд нарыг үндсэнд нь тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Дэд сайд нарыг үндсэнд нь тодруулжээ

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар засгаас гарсан АН-ын гишүүдийн оронд томилох дэд сайд нарыг үндсэнд нь тодруулжээ.

Гадаад харилцааны дэд сайдад МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдад “Монполимет” компанийн захирал хатагтай Ц.Гарамжав, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад тус яамны газрын дарга Б.Баянмөнх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдад Нийгмийн ардчилал-МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад “Бишрэлт” компанийн захирал хатагтай Б.Ундармаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдад авто тээврийн газрын дарга байгаад нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгсөн Б.Цэнгэл нарын нэрийг дэвшүүлэхээр үндсэнд нь ярилцсан байна. Тэднийг нөгөөдөр болох МАН-ын бага хурлаар хэлэлцэн, ойрын үед ажилд нь оруулахаар болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж