Монголд экотуризмийн загвар төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Монголд экотуризмийн загвар төсөл хэрэгжинэ

БОАЖЯ болон Япон улсын Байгаль орчны  яамны шинжээчдийн хамтарсан уулзалт манай улсад зохиогдож байгаа юм . Уулзалт  2-р сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Уулзалтаар экотуризмийн загвар төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа бөгөөд уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны доройтол, асбестос бодисын хэрэглээ, худалдаа болон цаашид авч хэрэгжүүлэх асуудлуудын талаар хэлэлцэж байна.Экотуризмийн загвар төсөл хэрэгжих бүс нутгаар  Булган аймгийн Бугат, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хар ямаатын байгалийн нөөц газрыг сонгож,  газар дээр нь хээрийн ажиглалт хийн, орон нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаж, санал солилцсон байна. Уулзалт өнгөрсөн 9-р сард Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон хоёр улсын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх  зургадугаар уулзалтаар харилцан тохиролцсон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж буй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж