Харагийн баг оддын тоглолтын ялагч

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Харагийн баг оддын тоглолтын ялагч

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн “Бүх оддын тоглолт” өчигдөр /01.30/ Канадын нийслэл Оттавад боллоо. 59 дэх удаагаа болсон тоглолт 19 мянган хүний суудалтай “Scotiabank Place” ордонд болж, тоглогчид “Оттава Сенатерз”-ийн ахлагч Даниэль Альфредссон, өнгөрсөн жилийн Стэнлийн цомын эзэн “Бостон Брюинз”-ийн капитан Здено Харагийн багт хуваагдан өрсөлдсөн юм. Энэ жилийн оддын тоглолтод супер од Сидней Кросби бэртлийн улмаас оролцоогүй бол Александр Овечкин NHL-ийн дүрэмд эгдүүцсэндээ тоглоогүй юм. Өнгөрсөн жилээс эхлэн шинэ форматаар зохион байгуулагдаж болсон “Бүх оддын тоглолт”-ын ахлагч нар тоглогчдыг ээлжлэн сонгож багаа бүрдүүлсэн бөгөөд нэг багт заавал гурван хаалгач, зургаан хамгаалагч, 12 довтлогч байх шаардлагатай байв. Энэ удаагийн тоглолт уламжлал ёсоор дамжуулалт, цохилт, туг сүлжих, оновчтой цохих гэсэн бүх элементийг багтаасан ур чадварын тэмцээн, хамгийн хурдан тэших, уран гоё гоол, дөрвөн буланд тогтоосон байг хамгийн цөөн цохилтоор оруулах, шайбыг хамгийн хүчтэй цохих гэсэн төрөлд болж, Альфредссоны баг 4:1-ээр илүүрхэв. Харин оддын тоглолтод хүчирхэг словак эрийн баг өрсөлдөгчөө 12:9-өөр буулган авснаар энэ удаагийн тэмцээний ялагч болсон. Харагийн баг тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, “Оттава”-гийн ахлагчийн баг нэхэгчийн дүрд тоглосноор тулаан өрнөсөн. Тус тоглолтод ялагч багийн “Нью-Йорк Рейнжерс”-ийн словак довтлогч Мариан Габорик дөрвөн оноо /3 шайб+1 дамжуулалт/ авснаар “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорлоо.

Здено Харагийн баг:

Павел Дацюк, Ховард /хоёул Детройт/, Фил Кессел Дион Фанеф /хоёул Торонто/, Тайлар Сегин, Тим Томас /хоёул Бостон/, Мариан Хосса, Патрик Кейн /хоёул Чикаго/, Евгений Малкин /Питтсбург/, Киммо Тимонен /Филадельфи/, Кори Перри  /Анахайм/, Кэри Прайс /Монреаль/, Райан Сатер /Нэшвилл/, Брайан Кэмпбелл /Флорида/, Жером Игинла /Калгари/, Деннис Уайдмен /Вашингтон/, Мариан Габорик /Рейнжерс/, Жордан Эберде /Эдмонтон/, Жэми Бенн /Даллас/

Даниэль Альфредссоны баг:

Эрик Карлссон, Жейсон Спецца, Милан Михалек (бүгд Оттава), Даниэль Седин, Хенрик Седин, Алекс Эдлер (бүгд Ванкувэр), Клод Жиру, Скотт Хартнелл (хоёул Филадельфи), Жеймс Нил, Крис Летанг (хоёул Питтсбург), Жонатан Куик (Лос-Анжелес), Стивен Стэмкос (Тампа-Бэй), Брайан Эллиотт (Сент-Луис), Ши Уэбер (Нэшвилл), Дэн Жирарди (Рейнжерс), Кейт Йендл (Финикс), Жон Таварес (Айлендерс), Жейсон Поминвилль (Баффало), Логан Кутюр (Сан-Хосе)

Хараагийн баг-Альфредссоны баг 12:9 (3:3, 3:3, 6:3)

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Тоглолтын хэсгийн видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Зүчи

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж