Зүрх, тархины Антивирус хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Зүрх, тархины Антивирус хэрэгтэй байна

Миний зүрхэнд Хайрын програм ажилж эхэлснээс хойш
бүх дурсамжаа "M.L" гэсэн фолдерт хийгээд зүрх тархиныхаа дэсктоп дээр
хадгалсын. Тэгсэн чинь програм минь эвдрээд, тэгээд дурсамжийн фолдер
луугаа байнга орж үзсээр байгаад вирустээд бүх эд эсээр минь тарчаад
тэрнийг надаас нэхээд байхын. Ядаж байхад вирус нь нулимсны булчирхай,
зүүд 2-т илүү нөлөөлчлөө. Хайр аа гэж…
Бүтэхгүй юм бүтэхгүй л байсын байгааз гэж бодоод
ядахдаа тохирох антивирус л хэрэгтэй гэж бодсон ч одоо болтол вирус минь
устдаггүй ээ. Антивируснууд нь лицензгүй, апдэйтгүй, эсвэл би ойлгож
ашиглаж чадку… асуудал их байнаа. Нилээн урт хугацааны лицензтэй,
ойлгоход амар антивирус л хэрэгтэй байна даа. Вирус устсаны дараа өөрөө
хайрын програм болоод өөрийн гэсэн фолдертой болчдог бол… 🙂
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж