С.Батболд: Дэд сайдуудыг шуурхай томилно

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

С.Батболд: Дэд сайдуудыг шуурхай томилно

МАН-ын удирдлагуудаас News.mn сайтын сурвалжлагч дараах асуултад хариулт авлаа.


-МАН-ын бага хурлыг нөгөөдөр хийх гэж байна. Түүгээр ямар асуудал голлож хэлэлцэх вэ?

Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх:

-Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн хоёрдугаар сарын 2-нд буюу нөгөөдөр МАН-ын ээлжит дөрөвдүгээр бага хурлыг хуралдуулна. Түүгээр МАН-аас гаргасан 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Хөгжлийн стратегийг батална. Ард түмний санал бодол, шинжлэх ухааныг хослуулж 20 жилийн дараа Монгол Улс ямар болох вэ гэдгийг гаргаж тавина. Бидний үзэл бодол, хөгжлийн концепц бэлэн болно гэсэн үг. Ирээдүйн 20 жилийн хөтөлбөрөөс 2012-2016 оныхыг сонгуулийн мөрийн хөтөлбөр болгож гаргаж ирнэ.

-Засгийн газрын дэд сайд нарын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дэд сайдтай байх уу?


Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд:

-Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ хадгалж ажиллах шийдвэр гаргасан. Үүнийг УИХ дэмжсэн. Сандал ширээ ярьж удахгүй. Засгийн газраа эмхлэх явцад зөвшилцөж тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгосон. У.Хүрэлсүх дарга өөрөө нэрээ татсан. МАН шаардлагатай бол зохицож, шаардлагатай бол байр сууриа хатуу илэрхийлдэг нам. Засгийн газар өмнөө тавьсан зорилтуудыг бүгдийг биелүүлнэ.  Чамгүй зорилт, сорилтууд бас бий. Ажлаа эрчимжүүлнэ. Дэд сайдуудыг шуурхай томилно гэв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж