Сургалтад дүүргүүдийн олон нийттэй харилцах болон архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нийт 50 алба хаагч хамрагдсан байна. Сургалтыг “Зохистой хөгжлийн жендер” төрийн бус байгууллагатай хамтран явуулсан аж.
Хорооны иргэдэд хөтөлбөрийг сурталчлах, тэдэнд ойлголт мэдлэг өгөх, Иргэдийн бүлэг, зөвлөлийг байгуулахад үзүүлэх дэмжлэг туслалцаа, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахад анхаарах асуудал, тэднээс мэдээ, мэдээлэл авах ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийнг оролцоог хангах асуудал зэрэг сэдвээр харилцан ярилцаж, санал солилцсон байна. Сургалтын үеэр дүүрэг хороонд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хийх ажлын талаар санал асуулга авч дүгнэхэд хороодод хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийн идэвхи оролцоо дунд зэрэг, төр захиргааны байгууллагаас дэмжих дэмжлэг хангалттай биш байгаа нь харагджээ.