Дэд сайдуудыг томилох гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг томилох гэж байна

Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаад байна. Түүгээр таван ч дэд сайдыг томилох асуудлыг авч хэлэлцэх гэж байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Тэнгэрийг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ундармааг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар Н.Номтойбаяр нарыг томилох юм байна. Харин Авто замын газрын дарга асан Б.Цэнгэлийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар томилох бол П.Баянмөнхийг Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар, Ц.Гарамжавыг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар томилохоор болжээ. Одоогийн байдлаар Засгийн газрын ээлжит хуралдаанд орохоор Г.Тэнгэр, Н.Номтойбаяр нар ордонд ирээд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж