Сүүлийн үед хүйтний эрч эрс чангарч, өдөрт 2-3 хүн осгож амиа алдах болсон тухай мэдээллийг албаны хүн өглөө. Төв аймгийн Аргалант сумын Хадны–Уг гэдэг газарт машин нь цасанд суусны улмаас тусламж авч чадалгүй осгож амь насаа алдсан тохиолдол хоёр хоногийн өмнө гарсан байна. Тиймээс ОБЕГ болон цагдаагийн газраас иргэдийг хөдөө орон нутгийн замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж байхыг анхаарууллаа.
Э.Саруул