Жулиан Ассанжи ”The Simpsons”-д “тоглоно”

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжи ”The Simpsons”-д “тоглоно”

“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжи Америкийн телевизийн инээдмийн цуврал "The Simpsons" хүүхэлдэйн киноны нэгэн шинэ дүрд дуу оруулах гэнэ. Тэр дүр нь Спрингфилд дэх гэрээс нүүж шинэ газар очсон Симпсоныхоны шинэ хөрш аж. Ассанжийн дуу оруулсан дүр "The Simpsons" цувралын 500 дахь ангиар ирэх хоёрдугаар сарын 19-нд телевизээр гарна гэж Fox нетворкийн төлөөлөгч мэдэгджээ. Симпсоныхон дээрх анги дээр гэрээсээ явж, нэгэн алслагдсан бөглүү газарт очиж Ассанжи гэгч хөрштэй болж байгаа тухай өгүүлдэг байна. "The Simpsons," хүүхэлдэйн киноны продюсер Аль Жан нэгэн ярилцлагадаа “Киног бүтээгчид Жулиан Ассанжиг маш ээдрээтэй хувь тавилантай хүн гэж үзсэн ч түүний одоогийн нөхцөл байдлыг харуулахыг хүсээгүй” гэжээ. Жулиан Ассанжи одоо Британийн шүүхээс давж заалдсан гомдлын хариуг хүлээн гэрийн хорионд байгаа юм. Британийн шүүх хүчингийн хэрэгт буруутгагдаж буй Жулиан Ассанжийг Шведийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасныг тэрбээр эсэргүүцэн давж заалдсан юм. Өнгөрсөн долоо хоногт Кремлийн санхүүжүүлдэг “Russia Today” телевиз Жулиан Ассанжийн ток шоуг хийхийг зөвшөөрсөн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж