Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, есөн асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Д.Эрдэнэбалсүрэнг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Б.Батзоригийг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Л.Гансүхийг Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Б.Мангиликийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Сугарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ө.Уянгыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа. Түүнчлэн зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.
Ш.Чимэг