Дархан-Уул аймагт шувууны ханиадны H5N1 вирус илэрсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг албаны хүмүүс үгүйсгэжээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тус аймгийн нэгдүгээр багийн иргэн М-ийн гахайнаас гахайн үржил, амьсгалын хам шинж өвчний вирус илэрсэн юм байна. Өвчний голомтод 10 гахайн байсан ч нэгээс нь вирус илэрчээ. Энэ нь хүнд халдварладаггүй, харин амьтнаас амьтанд дамждаг аж.
Одоогоор өвчтэй гахайг тусгаарлаж, халдвар хамгаалалтын дэглэм тогтоосон байна. Мөн иргэдийг эрсдлээс сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын захирамжаар өвчний голомтод байгаа айлуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Үүний зэрэгцээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраас хийжээ.
Э.Саруул