ВХ онц сурлагатнуудыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

ВХ онц сурлагатнуудыг дэмжинэ

ВХ гэж хэн бэ? Энэ бүхнийг тэр ирэх хоёрдугаар сарын 2, 3-нд “UB Palace”-ын концертын их танхимд тайлагнах юм. Залуу дуучин ВХ хоёр дахь бие даасан тоглолтоо өөрийн төрсөн өдрөөр хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр дуучин ВХ энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. “Who is BX” нэртэй түүний хоёр дахь тоглолтыг “Onn and Off” продакшн зохион байгуулж, Монголын шилдэг хөгжимчид түүний тоглолтод оролцох гэнэ. Дуучин залуу тоглолтдоо 25 дуу дуулах бөгөөд бүгдийг нь амьд хөгжимтэй дуулахаар өдөр бүр бэлтгэл хийж байгаа гэнэ. Энэ үдэш ВХ хуучны хит дуунуудаа шинэчилж, сонсогчдод хүргэх төдийгүй “Star Dance” цэнгээнт бүжгийн хамтлаг тоглолтыг бас нэгэн чимэг нь байх аж.

Сонирхуулахад, дуучин ВХ сурлагаараа тэргүүлсэн шилдэг 100 сурагч, оюутанд тоглолтын урилга өгөх гэнэ. Тэрбээр энэ талаараа “Манайхан хэцүү амьдралтай, ядуу, өнчин, асрамжийн хүүхдүүдийг дэмжиж, тоглолт үзүүлдэг. Харин би энэ удаад Монголын ирээдүй болсон шилдэг оюутан, сурагчдыг дэмжиж тоглолтоо үзүүлэх төдийгүй “Зөв бай” цомгоороо зөв байхыг уриалж, дэмжиж байгаа юм” хэмээн тайлбарлав. Түүний тоглолтын тасалбар нь 9999 төгрөг ба 1909 утсаар үнэ төлбөргүй хүргүүлж болох юм байна. Дуучин ВХ нь өнгөрсөн 2008 онд “My Love” нэртэй анхны бие даасан тоглолтыг хийж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа ийнхүү хоёр дахь тоглолтыг хийх гэж байна. Дахин сануулахад тоглолт ирэх хоёрдугаар сарын 2, 3-нд “Ub Palace”-ын концертын их танхимд болох юм.

Түүний сүүлд гаргасан шинэ клип болох "Who is BX" клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж