Олимпийн аварга Э.Бадар-Ууган Монгол ёсолгооны зураг авалтад орохоор болсон тухай өмнө нь мэдээлсэн. Гадагшаа тэмцээнд явсан байсан Олимпийн аварга маань ирэн өнөөдөр “Hero” энтертаймент дээр зураг авалтдаа оржээ. Ингэснээр “Түмэн хишигтэн”-ий дараа орох томоохон зураг авалт дуусч байгаа юм. Олимпийн аваргууд болон Гавьяат тамирчдын оролцсон зураг авалт өмнө нь хийгдэж байгаагүй билээ. Монгол ёсолгоо албан ёсоор эмхлэгдэн зохион байгуулагдаж “Монгол ёс” ТББ болсон тухай мэдээлсэн. Тус ТББ нэг жилийн төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж байна. Төлөвлөгөө ёсоор гурван цуврал сурталчилгаа явагдах ба үүний дараа комик, уулзалт хэлэлцүүлэг, ТВ-ийн цуврал ярилцлагууд зэрэг олон ажил хийгдэхээр төлөвлөгджээ.
Ёсолгооны зан үйлийг архины сурталчилгаа болгохгүй байх уриалгыг архи үйлдвэрлэгч манай томоохон аж ахуйн нэгжүүдийн маркетингийн албууд дэмжиж байгаагаа зохион байгуулагчдад хандан мэдээллээ.