Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Баярлуулан гомдоов

Габон, Экваторын Гвиней улс хамтран зохион байгуулж буй Африк үндэснтний цомын тэмцээний “А” хэсгийн тоглолт өндөрлөлөө. Зохион байгуулагч хоёр орны нэг Экваторын Гвиней хэсгийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулж, хөгжөөн дэмжигчдээ магнайг нь хагартал баярлуулаад байсан. Гэсэн ч сүүлийн тоглолтод Замбид өвдөг шороодсоноор хэсгээ тэргүүлэх мөрөөдөл нь үлгэр боллоо. Ингэснээр хэсгээс хоёрдугаар байраар шалгарч “В”-гийн тэргүүн багтай амаргүй тэмцэл өрнүүлэхээс өөр зам үлдсэнгүй. Нөгөө хэсгээс Кот’Д-Ивуар нэгээр шалгарна. Тиймээс Экваторын Гвиннейн тоглогчдыг “аялал” шөвгийн наймаас цааш явахгүй байх магадлал тун өндөр. Үүнд хөгжөөн дэмжигчид нь гомдож буй.

“А” хэсэг

Экваторын Гвиней – Замби 0: 1
                    Гоол: С.Катонго 68


Ливи
– Сенегал 2:1
                    Гоол: Буссефи 5,84, Д.Н.Диай 11

Багуудын оноо:

  1. Замби 7 оноо
  2. Экваторын Гвинней 6 оноо 
  3. Ливи 4 оноо 
  4. Сенегал
Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж