“Би чиний Витамин” хэмээн дуулсаар олонд танигдсан дуучин М.Сонор хэсэг хугацаанд чимээгүй байсан ч саяхнаас уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр “Нисванис” хамтлагийн дуучин Амгаатай хамтран дуулсан “Чи чадах уу” дууныхаа клипийг цацаж эхлээд байна. Клип гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж чаджээ. “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа энэхүү клип дээр өөрийнхөө имижийг өөрчилж, ихэмсэг, дэгжин, романтик залуугийн дүрд хувирсан нь фэнүүдэд нь нэлээд таалагдсан гэсэн шүү. Залуу дуучин М.Сонор бол рок мангас Р.Мөнхсайхны охин юм.
Тэдний хамтран дуулсан дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин