Жазз хөгжим сонсогчдын анхаарлыг татаж буй нэгэн хамтлаг бол “Kush and Oyuka” юм. Тэд гурав дахь тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тэдний гурав дахь тоглолт ирэх хоёрдугаар сарын 11-нд Улсын филармонид болох бөгөөд Michael Buble, Jamie Cullum нарын дууг эгшиглүүлэх ажээ. Тоглолтын тасалбар 12.000 төгрөг ба “Hi-Fi Records”-ын бүх салбараар худалдаалж байна. Сонирхуулахад, “Kush and Oyuka” нь өмнө нь “Фрэнк Синатра ба Диана Кралл” нэртэйгээр анхны тоглолтоо хийж байсан бол зул сарын баяраар “Dreaming of a White Christmas” тоглолт тавьж байсан юм.
М.Дөл