Шашнаа өмөөрөхүй! - Шүүмж эссэ | News.MN

Шашнаа өмөөрөхүй! – Шүүмж эссэ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Шашнаа өмөөрөхүй! – Шүүмж эссэ

Гэгээн
Бартоломюгийн дэлгэрүүлсэн христийн шашны нэгэн урсгал тун ч
гажиж муудсан байдалтай Хятадад байдаг тухай 17-р зуунд христийн лам
Николас Тригаулт бичиж байжээ.

Тэр ‘гажиж муудсан христийн шашин’ нь үнэндээ
Японд Жодо, Солонгост
Чонгто, Въетнамд Дао транг хэмээн нэрийддэг ‘Чинг-Ту’ шашин байсан
бөгөөд 5-р зуунд Хятадад үүссэн Бурханы шашны нэгэн урсгал юмсанж.
Гэгээн Бартоломюгийн үндэсэлсэн гэж эндүүрсэн нь ч Чинг-Ту урсгалын
голлон шүтдэг Авид бурханы нэр Хятадад А-ми-то хэмээн дуудагддaгийг
Николас Тригаулт ямар нэгэн байдлаар Толомэ гэж сонссоных гэнэ.
Нөгөөтэйгүүр, Чинг-ту шашинд Буддизмын дийлэнхи урсгалын адил хүний
өөрийн нөөц боломж, саруул оюун, сайхан сэтгэлийг тодорхой арга замаар
хөгжүүлнэ гэхээсээ, гадаад хүчин зүйл болох Авид бурханаас гуйх, итгэл
сүсэг төрүүлэхийг чухалчилж, үүнийг аврагдах гол зарчмын хэмжээнд үздэг
нь нөлөөлөө биз.

Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж