Хэлний адармаатай ертөнцийн тааллаар англи хэлэнд plant хэмээх үг үйлдвэрийг ч, ургамлыг ч нэрлэх үүрэг хүлээжээ. Уг нь бол байгаль эхэд эсрэг тэсрэг нөлөөлөл үзүүлдэг зүйлс шүү дээ. Хүн төрөлхтний мөнхийн бөгөөд тулгамдсан энэ асуудалд Plant for the Planet нэртэй арт төсөл анхаарлаа хандуулжээ.
Төсөл leaf carving хэмээх уран бүтээлийн төрөл зүйлд тулгуурласан байна. Үүний үр дүнд ногоон навч үйлдвэр болон хувирчээ. Яг үнэндээ бол агаар бохирдуулагч машин техник, үйлдвэрийн яндангууд навчийг ухаж орхисон хэрэг. Тэгээд тэдгээр угалзнууд нь төслийг эрхлэгч Legas Delaney компанийн зурагт хуудсуудыг чимэглэсэн гэсэн үг.
Энэ бүхэн тохиолдлын хэрэг биш юм байна. Экологийн төлөө тэмцдэг Legas Delaney сурталчилгааны зорилгоор энэ бүтээлч аргыг сонгосон байна. Ургамал мод нүүрстөрөгчийг сорж, бидэнд хүчилтөрөгч бэлэглэдэг. Харин мододыг тайрч, ургамлыг таслах эсэхийг бид л шийдэх хэрэг.
Эх сурвалж: www.plant-for-the-planet.org