Монголын уул уурхайн салбарт гадаад,
дотоодын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, ашигт малтмалын олборлолт эрчимтэй
өсөхийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо тогтвортой өссөөр байна. 2001 оноос
хойш уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 3 дахин өсч, 2010 оны байдлаар 48,1
мянгад хүрчээ. Шинээр орд газрууд нээгдэж, олборлох боловсруулах үйлдвэрүүд
нэмэгдэж, мөн дэвшилтэт технологи нэвтэрч байгаатай уялдан мэргэжилтэй ажилчны
эрэлт хэрэгцээ тулгамдсан асуудал болоод байна.

Уул уурхайн салбарт ажиллагсдын
цалин бусад салбарынхтай харьцуулахад хангалттай зөрүүтэй байгаа нь Голланд
өвчний шинж тэмдэг гэж эдийн засагч судлаачид дүгнэж байгаа. Уул уурхайн
салбарт чадварлаг боловсон хүчнийг татах болсноор аж үйлдвэрийн салбар, хөдөө
аж ахуйн болон бусад салбарын боловсон хүчний бүтцэд сөрөг нөлөө үзүүлдэг
байна.
О.Хос