Гол бохирдуулсан химийн үйлдвэрийг хаав

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Гол бохирдуулсан химийн үйлдвэрийг хаав

Хятадын химийн долоон үйлдвэрийн эздийг  Гауньци район дахь гол усыг бохирдуулсан хэргээр баривчилжээ. Энэ сарын 15-нд Лунгжянг голд загас олноор үхсэнийг тогтоохоор шинжилгээ явуулахад химийн хортой бодис кадми илэрсэн аж. Голын ус тогтоосон хэмжээнээс даруй 80 дахин их бохирдсоныг байгаль орчны шинжээчид тогтоосон байна. Мэргэжилтнүүд химийн бодист бохирдсон голын усыг саармагжуулахаар ажиллаж байгаа гэнэ. Бохирдсон Лунгжянг гол нь усан цахилгаан станцтай ойрхон байсан аж. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар шинжээчид  бохирдсон голын ойролцоох голуудаас мөн дээж авсан гэнэ. Бохирдсон голын усыг саармагжуулахад цагдаагийн ажилтнууд болон гал сөнөөгчдийг дайчилжээ. Голын усыг дахин бохирдуулахаас сэргийлж, Гуаньци район дахь химийн үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргасан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж