Шивээстэй охин Энэтхэгт ирэхээ болив

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Шивээстэй охин Энэтхэгт ирэхээ болив

“Луугийн шивээст охин” кино хоёрдугаар сарын 01-нд Энэтхэгт нээлтээ хийх байсан боловч тус улсын цензурээс шалтгаалан гэрээгээ цуцалжээ. Энэтхэгийн Киноны бодлогын ерөнхий зөвлөлөөс уг киноны хэд хэдэн хэсгийг олон нийтэд харуулахад хэтэрхий эрээ цээргүй хэмээн үзэж тэдгээр хэсгийн дүрсийг “манантуулан” үзэгчдэд тодорхой харагдахгүй болгохыг хүсчээ. Тиймээс энэ удаа “Луугийн шивээст охин” тус улсад гарахаа болив.

Энэтхэгт жил бүр 1700 орчим гадаадын шинэ кино гардаг бөгөөд бүгд дээрх зөвлөлийн хатуу шалгалтаар орж, зөвшөөрөл авдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж