Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Д.Ган-Очирын мэдрэмж

Яруу найрагч Д.Ган-Очир шүлгийн номоо гаргажээ. Энэхүү ном нь түүний тав дахь шүлгийн ном гэнэ. Тэрбээр шинэ номын баяраа ирэх бямба гаригт буюу энэ сарын 4-нд “River Sounds” клубт 15.00 цагт хийх юм. Сонирхуулахад яруу найрагч Д.Ган-Очир нь шүлэг бичихээс гадна дууны шүлэг бичих дуртай нэгэн. Тэрбээр хоёр ч дууны цомогтой бол өөрийн шилдэг дуунаас бүрдсэн “Би мэдэрч байна” гурав дахь цомгоо мөн саяхан өлгийдөн авчээ. Иймд яруу найрагч залуу тав дахь “Урин” шүлгийн ном, “Би мэдэрч байна” шилдэг дууны цомгийн баяраа хамт хийхээр болжээ. Ирэх бямба гаригт яруу найрагч Д.Ган-Очирын шинэ номын хурим, шинэ цомгийн баярт урья.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж