Хятадын экспортын квотыг журамлана

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Хятадын экспортын квотыг журамлана

Ховор металлын экспортод квот тогтоосон Хятадад Дэлхийн худалдааны байгууллага  журам гаргасан байна. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний үүргээ биелүүлж, цайр, магни зэрэг газрын ховор элементийн экспортод тогтоосон квотоо цуцлахыг тус байгууллага шаардсан байна. Европын холбоо, АНУ болон Мексик улс Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш гишүүний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар гомдол гаргасан билээ. Хятад газрын ховор элементийн экспортод квот тогтоосон нь Хятадад дээрх түүхий эдийн үнийг бууруулж, гадаад зах зээл дэх үнийг өсгөсөн юм. Харин Хятад үүнийгээ байгалийн нөөц баялгийг үр ашигтай  ашиглахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж зөвтгөж байгаа аж. Хөнгөн цагааны хүдэр, кокжих нүүрс, хайлуур жонш, магни, марганц, силикон метал, силикон карбид, фосфор, цайр зэрэг эм үйлдвэрлэл болон хөргөгч, лааз үйлдвэрлэгч химийн үйлдвэрүүдийн чухал түүхий эдэд Хятад экспортын квот тогтоосон юм. Бээжингийн эрх баригчид  Дэлхийн худалдааны байгууллагын дээрх шийдвэрт харамсч байгаа ч тус байгууллагын гишүүний хувьд дүрэм журмыг сахих болно гэж мэдэгдсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж