нүүрсний дотоодын олборлолтоо 200 сая тонноор нэмэгдүүлэх тухай тус улсын Эрчим
хүчний газрын тэргүүн мэдэгдсэн тухай Интерфакс агентлаг мэдээлжээ. Тус улсын
Эрчим хүчний үндэсний хурал энэ сард болж өндөрлөсөн юм. Энэхүү хурлаар тус улс
2011 онд цахилгаан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 90 мянган МВт-аар нэмэгдүүлсэн
бол энэ онд нийтдээ 70 мянган МВт-ын бүтээмжтэй цахилгаан станцуудыг
байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү зорилт
биелбэл, Хятадын цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал нэг сая гаруй МВт болж
өргөжих юм байна.
Өнгөрсөн оны
байдлаар Хятадын нүүрсний олборлолт 3.2 тэрбум тоннд хүрчээ.
Хятадын хувьд
томоохон гол мөрөнтэй учир усан цахилгаан станцын салбарыг өндөр түвшинд
хөгжүүлсэн байдаг. Тус улсын усан цахилгаан станцын нийт хүчин чадал 55 мянган МВт-ын бүтээмж бүхий шинэ усан цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлснээр 230 мянган МВт хүрэх тооцоо гараад байна.
Мөн тус улс
салхин цахилгаан станцын төсөлд үлэмж хэмжээний хөрөнгө оруулж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улс салхин цахилгаан станц байгуулах олон төсөл
хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь нийтдээ 16 мянган МВт-ын хүчин чадалтай юм. Эдгээр
төсөл хэрэгжсэний дараа тус улсын салхин паркуудын цахилгаан үйлдвэрлэлийн
бүтээмж 47 мянган МВт болох ажээ.
Хэдийгээр Хятадын
эрчим хүчний нүүрсний эрэлт тасралтгүй өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээтэй
уялдан улам бүр тэлсээр байгаа боловч, тус улс 2011-2015 оны таван жилийн
төлөвлөгөөндөө нүүрсний хэрэгцээг 4.1 тэрбум тонноос хэтрүүлэхгүй гэж
бодлогодоо тусгажээ.
Б.Төгс