HP компани хэрэглэгчийн мэдээллээ худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

HP компани хэрэглэгчийн мэдээллээ худалджээ

Шуугиан тарьсан цуутай WikiLeaks  сайтын үндэслэгч Жулиан Ассанж шинэ төсөл гаргаж байгаа тухайгаа зарласан. Нууц мэдээллээр мэргэшсэн нөөц сайт одооноос иргэдээ мөрдөхөд нь зориулсан технологи болон хэрэглэгчдийн хувийн мэдээллийг улсад зардаг компаниудын тухай мэдээллүүдийг нийтлэх аж. 

WikiLeaks-The Spy Files  сайтын нээлтийг зарласнаас нэг долоо хоногийн  дараа 300 гаруй баримт бичиг болон хэвлэлийн материалууд нийтлэгджээ. Тэдгээрт янз бүрийн цаг үед өөрийн иргэдийг мөрдөж, иргэдтэй холбоотой баримт сэлт дамжуулж байсан  25 орны 160 компаний тухай өгүүлэх юм. Үүнийг хэрэглэгчийн хайлт, утасны сүлжээ болон цахим шуудангаар олж авч байжээ. Америкийн  IT гигант HP компани нэрсийн жагсаалтад шинээр оржээ.

Энэ нь тус компанийн хэрэглэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргэж, компанийн зүгээс албан ёсны тайлбар өгөхийг шаарджээ.

Харин HP компани одоогоор ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж