
Тэмцээний “В” ангилалд өрсөлдөж буй хоёр монгол шатарчин хоёрдугаар өргийн тоглолтод тэнцжээ.
Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн ОУШХ-ны мастер Ольга Григорьеватай хараар, эмэгтэйчүүдийн ОУШХ-ны мастер А.Энхтуул Анна Акоповатай цагаанаар тоглон эвийн гэрээ байгуулсан аж.
Гуравдугаар өрөгт Б.Мөнгөнтуул Анна Жванчелазетай, А.Энхтуул Влаентина Сказунтай тоглоно.
Д.Нанжид
“Өдрийн шуудан” сонин