Монголын морин спорт, уяачдын холбоо энд болох бүсийн уралдаануудын товын саналаа Засгийн газарт орууллаа.
Товыг сонирхуулбал, хаврын төвийн уралдаан Дүнжингарав гуравдугаар сарын 3-нд Төв, хаврын говийн бүсийн уралдаан 11-нд Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөгджээ. Түүнчлэн зуны зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар, төвийн бүсийнхийг Дундговь, баруун бүсийнхийг Баян-өлгий, хангайн бүсийнхийг Төв аймагт долдугаар сарын 28-29-нд нэгэн зэрэг хийх саналтай аж.
Д.Нанжид
“Өдрийн шуудан” сонин