Стандартчилал, хэмжилзүйн газар, Монголбанкны зарим албан тушаалтныг алт алдагдсан хэрэгт шалгаж гэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, хурандаа Т.Сайнжаргалаас нэмж тодрууллаа. Тэрбээр “Монголбанкнаас гурван албан тушаалтныг шалгаж эхлээд байна. Монголбанкнаас алт алдагдсан гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, мөн Монголбанкнаас албаны хүмүүс оролцсон шалгалт явуулаад Монголбанкны Эрдэнэсийн сангийн гурван ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв. 2003-2011 онд Монгол Улсаас гадаад орнуудад цэвэршүүлдэг алтнаас дутаж байжээ. Үүнийг 2003 оноос хойш тооцож үзвэл нийт 18-20 кг алт дутсан гэх тооцоо байгаа аж.
О.Сэргэлэн