Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлаа тайлагнав

ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ ГУРВАН ЖИЛИЙН АЖЛАА ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАВ ГУРВАН ЖИЛИЙН АЖЛАА ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАВ

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 2008-2011 онд хийсэн ажлаа иргэддээ тайлагнахаар 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн, 7 хоногийн турш аймгийнхаа нийт сумыг тойрон ажиллав.

Тэрээр жил бүр иргэддээ тайлангаа тавьдаг ч энэ удаа бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил тул өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа нэгтгэн дүгнүүлж байгаа нь энэ. 1300 орчим гаруй км зам туулан, 13 сумын 5000 орчим иргэдтэй уулзсан энэ аялалд албаны бусад хүмүүсээс гадна “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт урилгаар оролцсон юм.

Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сүхбаатар-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”, “Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулж ирсний дээр тус аймгийн бүтээн байгуулалтанд өөрийн зүгээс хувь нэмэр оруулж хамтран ажилласан байна.

М.Зоригтын хувьд энэхүү аялал нь нутгаа таньж мэдэх, иргэдийн санаа бодлыг сонсох, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах, нутгийхаа зон олонд сургалт явуулах зорилго агуулсан юм.

Сүхбаатарчууд мань Засаг дарга Ж.Батсуурь болон “МӨНХЧУЛУУН” САН-ийн тэргүүн М.Зоригтын хийсэн ажлыг өндрөөр үнэлж, хийхээр төлөвлөж буй ажилд нь амжилт хүсч байлаа. 

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж