Хан-Уул дүүргийнхэн зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийнхэн зөвлөлдөж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  МҮХАҮТ, Хан-Уул бизнес зөвлөл ТББ-тай хамтран дүүргийн  “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ийг  зохион байгуулж байна.

Дүүргийн  жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн төсөл шалгаруулах салбар комисс 2011 онд дараах ажлуудыг  хийж хэрэгжүүлжээ.  УИХ-аас  2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газарт 300 тэрбум төгрөгийн бондыг гарган хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох эрх олгосоны дагуу нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 30.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэгдсэн билээ. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн төслийн шалгаруулалтыг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх болсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын 2011 оны 307 болон 334-р захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй Салбар комиссыг байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд Төсөл сонгон шалгаруулах 5 удаагийн хурал хийж,  нийт  6 тэрбум 802 сая төгрөгийн  санхүүжилт хүссэн 96 төслийг дэмжин арилжааны банкинд судлуулахаар шилжүүлсэн бөгөөд эдгээр төсөл бүрэн хэрэгжих тохиолдолд 415 ажлын байр хадгалагдаж, 708 ажлын байр шинээр бий болох юм.

Одоогоор 19 төсөлд 941.3 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа нь 150 ажлын байр шинээр бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг юм.  Тус дүүрэгт хуваарилагдсан 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулах зорилгоор 200 гаруй хүнд зөвлөгөө мэдээлэл өгөх, арилжааны банкны зээлийн эдийн засагчидтай уулзалт хийх, http://www.khanuul.mn/ вэб хуудас, “Хан-Уул” сонинд мэдээлэл тавих ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн 2011 онд ажлын байр бий  болгох, ядуурлыг тууштай бууруулах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, бизнес эрхлэгчдэд ээлтэй загвар – жишиг дүүргийг бий болгох зорилгоор Хан-Уул  дүүрэг  болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурж дүүргийн “Бизнесийн зөвлөл” байгуулагдсан байна. Цаашид бизнес эрхлэгчдэд эхний шатны зөвлөгөө, мэдээллийг цахим шуудангаар өгөх, бизнес төвүүдэд сургалтад хамруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан, ажлаа чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж