Цагдан хорих төвд 22 хүүхдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Цагдан хорих төвд 22 хүүхдийг шүүнэ

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өнөөдөр 09.30 цагт цагдан хорих 461 дүгээр ангид  эхэллээ.  Уг хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч шүүх хурлын танхим хүрэлцэхгүй  байгаа учир цагдан хорих төвд хийхээр болсон байна.   Дээрх хэрэгт нийт 22 шүүгдэгч, 50  хохирогч, 18 өмгөөлөгч оролцох аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 12-ны өдөр  болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /МӨХ-ны гишүүн өмгөөлөгч/ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас  хойшлуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс өмгөөлөгч Б.Энхтүвшинд арга хэмжээ авахуулах тухай албан бичгийг Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсэн байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж