Сонины нугас гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Сонины нугас гэж юу вэ?

Германд XVII  зууны дундуур гарч ирсэн сонины нугас нь жигүүртэн нугастай төстэй зүйл огт үгүй. Энэхүү хийсвэр шувуу сэтгүүлчдийн дуулиан хөөдөг мөнхийн хүслээс үүдэлтэй гэдэг. Редакторуудад сонинг алдаршуулах мэдээ хэрэгтэй байв. Гэхдээ сэтгүүлчид баримтгүй зүйл нийтлэхээс айдаг учир зах дээр нь NT гэсэн тэмдэгтэй мэдээгээ гаргадаг байлаа. Тэр нь “Non testatur”  буюу “Шалгагдаагүй” гэсэн үг байлаа. Тэр товчлол нь дуудлагаараа “энте” (“нугас”) гэдэг герман үгтэй адил сонсогдож байснаас гэм хоргүй шувуу сэтгүүлчдийн ичгүүргүй худлын илэрхийлэл нь болсон байна.
 
“Лугенде”

Герман хэлний судлаач Георг Бюхманы үзэж буйгаар энэ үг нь Франциск Ассизскийн тухай маш худал домгийн тухай Мартин Лютер нэг удаа ярихдаа ярихдаа хэрэглэсэн  Lugenda үгнээс үүдэлтэй гэнэ. Дараа нь энэ үгийг Lugende гэсэн утгаар нь 1672 онд  Гриммельсгаузен хэрэглэжээ. Кристиан Ройтер (гер.) уг үгийг Lёg-Ente болгон хувиргасан ба цаашид тэр нь товчлогдсоор Ente — “нугас” болжээ.

Нугас барих шинэ аргын тухай өгүүлэл

Францын “Газар тариалангийн сонин”-нд нугас барих урьд өмнө мэдэгдээгүй байсан нэгэн аргын тухай өгүүллийг  1776 онд нийтэлжээ. Анд гарахын өмнө суулганы уусмалд боргоцойг буцалгаад үүнийгээ утсанд уян нугас барих тухай тэнд бичсэн байжээ.  Боргоцойг залгисан нугасны гэдэс дотор нь эвгүйтэн  үүгээр суулгана. Дараа нь дахиад өөр нэг нугас үүнийг залгин бас л суулгаж эхэлнэ гэх мэтчилэнгээр зохиогч ийм аргаар хориод нугас барьсан. Ар араасаа цуварч боргоцойн өгөөш залгисан нугаснууд зохиогчийг бараг агаарт аваад нисчих шахсан гэж бичсэн байв. Тэр цагааснугас нь худал мэдээг бэлгэдэх болсон байлаа. Барон Мюнхаузен ч ийм аргаар нугас барьсныг та нар сайн мэднэ. Харин тэр боргоцойны оронд өөх хэрэглэсэн нь нугасны гэдсэнд гулгаад тогтоо гэж “залсан” байдаг билээ.  Хэвлэлийн нугасны үүслийн тухай бас нэг ийм яриа байдаг. Нэгэн фермер олны анхаарлыг татахын тулд нэг нугас маханд дурлан бусдыгаа барьж идсэн гэсэн мэдээ сонингуудад гаргажээ. Нугас махан идэштэн болж болох эсэх тухай баахан маргаан дэгдэж. Үнэн эсэхийг магадлахаар уг фермд ирсэн хүмүүст фермер маш бүдүүн тарган нугас харуулдаг байж. Хэдийгээр энэ нь фермер болоод сониныхны олны анхаарлыг татах гэсэн худал мэдээлэл байсан ч үүний ачаар сонин ч ферм ч маш богино хугацаанд нэрд гаран алдаршжээ.

Хятадын их цагаан хэрмийг буулгасан тухай мэдээг 1899 оны зургадугаар сарын 25-нд Денвер (АНУ) хотын бүх сонинууд тохиролцон байж нийтэлсэн юм.

“Хятадын их цагаан хэрэм гарцаагүй байдалд орлоо! Бээжин дэлхийн худалдааг хүсч байна! гэсэн дуулиантай гарчгийн дор Хятадын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Хятадын их цагаан хэрмийг буулгаж түүний оронд нь орчин үеийн засмал зам барихаар шийдээд энэ ажилд Америкийн бизнесменүүдийг урьж байна гэсэн байв. “Нугас”-ыг Европын хэвлэл шүүрэн авч сонинуудад дараалан нийтлэхдээ улам улам нэмэлт хачиртай болж байжээ. Зарим мэдээг нь Хятад түшмэлийн ярилцлага хүртэл дагалдсан байлаа. Дээр нь хуучин хэрмийг ухан нураах зэвсэгт отрядуудыг АНУ Хятад руу илгээж байна гэсэн өгүүлбэр бараг бүх сонинд нь нэмэрлэгдсэн байлаа.

Харин гадаадынхны Их цагаан хэрмийг нураана гэсэн цуу яриа нь Ихэтуанийн бослого гарах нэг шалтгаан болсон гэх санаа бол үнэнд нийцдэггүй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж