Хойд Солонгост гар утас ашиглахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост гар утас ашиглахыг хориглов

Гар
утастай Хойд Солонгосын иргэдэд Ким Чен Ирийн гашуудлын 100 хоногийн
хугацаанд  шуурхай холбоог ашиглахыг хоригложээ. Хориг зөрчсөн хүмүүсийг
“цэргийн гэмт хэрэгтэнд хамруулан зохих ял шийтгэл эдлүүлэх гэнэ.

Цэргийн
гэмт хэрэгт улс орноос зугтах гэсэн оролдлогыг хамруулан хөдөлмөрийн
лагерьт явуулдаг. Уг хэргийг дахин үйлдвэл цаазаар авдаг ажээ.  Шуурхай
холбооны зах зээл нь Хойд Солонгосын хаалттай дэглэмд төдийлөн их
хөгжөөгүй. 2010 онд Хойд Солонгос Хятадаас 430 мянган гар утас импортоор
авсан. “The Nautilus Institute” байгууллагын илтгэлд Хойд Солонгост
дэлхийн төвшний 3G сүлжээтэй, 700 мянган үйлчлүүлэгчтэй гэж мэдээлсэн
байдаг аж.


Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж