УИХ-ын Тамгын газраас эрхэм гишүдийн өнөөдрийн ирцийн байдлыг гаргажээ. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар УИХ-ын томилолтоор найман гишүүн гадаадад ажиллаж байна.
Гишүүн З.Алтай, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Я.Батсуурь, Д.Очирбат, Ц.Сэдванчиг нар Тайландад ажиллаж байгаа бөгөөд маргааш эргэж ирэх аж. Харин Испанид яваа гишүүн С.Баярцогт нөгөөдөр буцаж ирэх юм байна. Гишүүн Л.Гансүх хоёрдугаар сарын 4 хүртэл БНСУ явжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Д.Дондог, Ц.Цэнгэл нар Төв, Өвөрхангай, Булганы отрын нутгаар малчдын амьдралтай танилцаж явна.
Харин гишүүн Су.Батболд, С.Баяр, О.Чулуунбат, Б.Чойжилсүрэн нарын бие чилээрхэж өвчтэй хэмээн бүртгүүлжээ.
Ингээд өнөөдөр бусад 61 гишүүн байнгын хороодын хуралдаанд оролцоход бэлэн гэсэн байна.
Д.ОЮУН