Холливудын жүжигчин Деми Мур татаж унан, эмнэлэгт хүргэгдсэнээс болж “Lovelace” киноны дүрээ “Sex and the City” киноны од Сара Жессика Паркерт алдсан гэнэ. Нөхрөөсөө салснаас хойш депресст орсон жүжигчин Деми Мурыг хэсэг хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар үзсэн тул “Lovelace” киноны продюсерууд түүнийг солихоос өөр аргагүй болжээ. 1970-аад оны үеийн Америкийн порно од Lovelace-ын тухай өгүүлэх уг кино бүр эхнээсээ л бүтэлгүйтсэн гэнэ. Киноны гол дүрд Холливудын дэггүй охин Линдсей Лоханыг тоглуулах гэж байсан ч жүжигчин Аманда Сифридийг тоглуулах болсон байна. Харин кинонд “Playboy” сэтгүүлийн эзэн Хью Хефнерийн дүрд жүжигчин Жеймс Франко тоглох гэнэ.
Н.Энх