Сошиал цагдаа ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Сошиал цагдаа ажиллаж эхэлжээ

Сүүлийн үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон жагсаал цуглааныг Интернет ашиглан зохион байгуулах болсонтой холбогдуулан цагдаагийнхан нийгмийн сүлжээнд  ур чадвараа харуулж эхлээд байна.

Их Британид  2500 цагдаагийн ажилтнууд Тwitter болон Facebook-ийн  “уур хилэнг удирдах” оюун ухааныг судлаж эхлээд байна. Уг судалгааг британий хотын цагдаагийн ажилтан Шеффилд санаачилжээ. Тэрээр өөрийн хамтран зүтгэгчдийн дотроос радикал үзэлтэй Твиттерын харилцагчидтай харилцаж эхэлжээ. Гэмт хэрэгт  дуудах урианд автагдах хэрэггүй гэсэн утгатай урианууд нь жинхэнэ босогчдыг тайвшруулаад зогсохгүй, цагдаагийн байгуулагын нэр хүндийг мэдэгдэхүйц өсгөжээ. Өнөөдөр Шеффилдын цагдаагийн  Тwitter болон  Facebook-ийн хуудсанд захиалагч  20 мянган хүн байна . Энэ нь цагдаанийнхны  зөв бодлогыг гэрчилж байна: гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал юм.

Оросын хууль сахиулах байгууллагынхан британий мэргэжил нэгт нөхдүүдийнхээ туршлагыг хэрэгжүүлэхээр санаа шулуудажээ. Тэд нийгмийн сүлжээг  хэт даврагсдын  зэвсэг гэж үзэхийн зэрэгцээ түүгээр дамжуулан өөрсдийн ажлын тухай мэдээллийг  хүргэж байна гэж “Оросын дуу хоолой” радиод өрсөлдөөний тагнуулын шинжээч профессор Евгений Ющук тэмдэглээд «Свердловск мужийн Улсын Дотоодын хамгаалах удирдах газар Орос улсад бараг хамгийн анх www.youtube.com сайт дээр дүрс бичлэгийн хостинг хийсэн юм.  Тэнд сонирхогчдын болон сэтгүүлчдийн бичлэгийг тавихын хамт цагдаагийн шалгалтын үед илэрсэн зөрчилүүдийг тавьжээ.  Энэ нь нийтэд зөв мэдээлэл хүргээд зогсохгүй цагдаагийн албанд ашигтай  юм» гэлээ.

Ер нь сүүлийн үед оросын хууль хяналтын байгууллагынхан “мульт хэвлэл мэдээллийн хэрэгслийг”   Интернетэд аль болох ойр өөрсдийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэж Евгений Ющук ярьж байна.

Саяхан Санкт-Петербургэд хоёр залуу автомашинаас болж маргалдаад, сүүлдээ нэг нь нөгөөрүүгээ гар бөмбөг шидээд гүйсэн. Мөрдөн  байцаалтын үеэр гэмт хэргийн газраас зугтасан этгээдийн  хэлж ярьсан харгис үгүүдээр  “ВКонтакте” нийгмийн сүлжээ  боловсруулалт хийж гэмт хэрэгтнийг олж илрүүлж байжээ.

Түүнчлэн, Екатеринбургэд автомашины бууралттай шилний эсрэг үзэлтнүүд нэгдэн нийгмийн сүлжээг ашиглан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийх гэж байжээ. Замын цагдаагийнхан энэ тухай мэдэнгүүтээ ирж автомашины шилинд хууль бусаар бууруулалт хийсэн болон зөвшөөрөлгүй жагсаал цулаан зохион байгуулсны төлөө   торгууль ногдуулжээ.

Нийгмийн сүлжээ нь онцгой байдлын үед маш чухал хяналтын зэвсэг юм. Үүнийг АНУ-ын туршлага харуулж байна.  Тагнуулын төв газар түүнтэй ажиллах “Интернет-ниндзя”  тусгай хэсэг байгуулжээ. Өдөр бүр  шинжээчдийн бүлэг Цагаан ордонд Тwitter, сонины нийтлэлүүдээр болон Facebook-ийн шинэчилсэн хуудснуудын тоймыг бэлтгэж  өгдөг байна.

Үе, үе Тагнуулын төв газрын   Open Source Center өдөрт 5 сая хүртэл твиттуудыг боловсруулдаг байна. Түүнчлэн, шинжээчид болон мэдээний сувгууд,  Интернет-чат, форумуудыг байнга хянаж байна.Мөн израилийн батлан хамгаалахын ЦАХАЛ арми нь эмх замбараагүй байдалд өдөөн турхирдаг нийгмийн сүлжээг  байнга хянаж байна.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж