Тамирчид бичсэн номоо танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Тамирчид бичсэн номоо танилцуулна

Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд өнөөдөр 11.00 цагаас дөнгөж хэвлэлтээс гараад буй жүдо бөхийн сэдэвтэй гурван номыг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт болно.

Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюушийн "Жүдо барилдааны ур чадвар, арга ухаанд суралцахуй" номыг туурвисан бол гавъяат тамирчин Б.Буядаа "Жүдо бөхийн барилдааны мэх, заах арга зүй" хэмээх сурах бичгийг уншигчдын гар дээр тавихад бэлэн болгожээ. Түүнчлэн жүдо бөхийн ОУХМ, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Г.Эрдэнэбат жүдо бөхийн мэх, техникийг зурагтайгаар нарийвчлан тайлбарласан "Жүдо" ном бүтээснээ өнөөдөр уншигчдад танилцуулах юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж