“Эрдэнэт”-ийн эсрэг мэдээллийг улс төрийн хүчин тараасан гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн эсрэг мэдээллийг улс төрийн хүчин тараасан гэв

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон олон таагүй мэдээлэл хэвлэлээр гарч, шүүмжлэх болсныг тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг үгүйсгэж байна. Тэрээр “Ийм материал багагүй хугацаанд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь зохион байгуулалттай хийгдсэн ажил болох нь бүх баримтаар нотлогдсон. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны хэлтэст менежерээр ажиллаж байсан Пүрэвийн Батжаргал энэ бүх худал мэдээллийг тараасан. Тэр л Австралиас бүх юмыг зохион байгуулж санхүүжүүлж байсан. Энэ үйл ажиллагааг удирддаг, дэмждэг хүчин ч байсан юм билээ. Хэрэгтэй үед нь тэднийг ч нэр устай нь зарлах болно” гэж хэллээ. Түүний үзэж байгаагаар “Эрдэнэт”-ийг ашиггүй ажиллахын сацуу, удирдлагууд нь өмч шамшигдуулсан гэх мэдээлэл нь улс төрийн хүчинтэй холбоотой аж. Өөрсдийн талд ашигтай учраас тэд ийм мэдээллийг тараасан гэж тэрээр үзэж байна. харин хэзээ тэднийг зарлах нь тодорхойгүй байна.
Түүний хэлснээр тус үйлдвэр нийт 546 компанитай гэрээтэй ажилладаг гэнэ. Үүнээс 80 гаруй хувь нь дотоодын компаниуд. Түүнээс 40 гаруй хувь нь Орхон аймгийн компани юм байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж