Гурван талт зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Гурван талт зөвлөгөөн боллоо

Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Мерси Кор Монгол” Ололн Улсын байгууллага, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ууд хамтран гурван талт түншлэлийн зөвлөлөөс эрхлэн бусад төрийн бус байгууллага, зарим бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоотой  “Өвөрхангай аймагт худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, өрсөлдөөний байдлаар гэрээлэн гүйцэтгэх нь” зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 44 хүн оролцож гурван талт түншлэлийн ажлын тайлан, 2012 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ. Зөвлөгөөнд оролцогчид орон нутагт худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, 2012 онд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, төсөвт байгууллагуудын нийт хэрэгцээг судлах, нийтэд мэдээлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, үнийн санал авах зэрэг асуудлуудыг гурван талт түншлэлийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо. Мөн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын байгууллагуудын урьд оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ололт, амжилт, дутагдлын талаархи тайлан, төсвийн байгууллагад илгээх зөвлөмжийн төслийг ил тод, нээлттэй хэлэлцэв. Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх төслийн хүрээнд 2011 онд шинээр баригдсан цэцэрлэгийн барилга, засвар, орон сууцны барилга болон автозамын явц, гүйцэтгэлд иргэдийн хөндлөнгийн хяналтын багийг ажиллуулсан нь тендерийн хяналтыг сайжруулах, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажил болсон байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж