Ажил хайгч иргэдийн судалгааг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Ажил хайгч иргэдийн судалгааг гаргажээ

Завхан аймгийн Улиастай суманд өнгөрсөн онд зургаан тоологч бусад суманд тус бүр нэг иргэнтэй гэрээ байгуулан ажиллуулж 340 ажил олгогч, 1060 иргэний мэдээллийг сум, баг тус бүрээр гарган Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн нэгдсэн санд байршуулан, ажил хайсан 2500 гаруй иргэнийг бүртгэж, идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн 1736 ажил хайгчийг хөдөлмөрийн зах зээлийн программд идэвхжүүлэн мэдээлсэн байна.

Инйхүү ажилласнаар тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсээс Их-Уул сумын хэрэгцээ захиалгыг үндэслэн оёдол, эсгүүрийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, суралцаж төгссөн иргэдийг бүлгийн зохион байгуулалтад орууллаа. Мөн “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагаас тоног төхөөрөмжөөр ханган байнгын ажлын байртай болгосон нь төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн сайн туршлага, жишээ болжээ. “Мерси кор” олон улсын байгууллага “Нийгмийн хамгаалал сүлжээ” төсөлтэй хамтран ажиллаж хөдөлмөрийн бирж хоёр удаа зохион байгуулж, “Нийгмийн хамгаалал сүлжээ” төсөлд хамрагдаж буй эмзэг бүлгийн иргэдээс 40 иргэнийг есөн ажил олгогч байгууллагад тэтгэлэгт ажлын байранд зуучилсан байна. Мөн “Мерси кор” ОУБ-ын нийгмийн хамгааллын сүлжээ төсөлд хамрагдсан иргэдээс мэргэжил олгох үсчин, оёдол-эсгүүрийн сургалтад Улиастай сумын Жаргалант, Чигэстэй, Алдархаан сумын Мандаат зэрэг багаас 16 иргэн суралцаж төгсөн өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байртай болоод байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж