АНУ-ын дээд танхимын Европын хэргийн дэд хороо ба Гадаад харилцааны хорооны хуралдаанд Евгения Тимошенко оролцох бөгөөд хуралдаан хоёрдугаар сарын 1-нд сенатор Жин Шахины удирдлагаар хийгдэх юм.
Евгения Тимошенко чухам ямар сэдвээр ярих талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Гэхдээ эхийнхээ хоригдсон талаар үг хэлэх бололтой. Юлия Тимошенког Оростой байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж улсад хохирол учруулсан гэх хэргээр шүүж өнгөрсөн жилийн аравдугаар сард түүнд долоон жил хорин шийтгэх ял өгсөн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын сүүлчээр түүнийг Харьков дахь Качановын колонид шилжүүлэн ялыг нь эдлүүлж эхэлжээ. АНУ-ын Төрийн департамент Украины шүүхийн шийдвэрт түгшиж буйгаа илэрхийлэн түүнийг суллахыг Украины эрх баригчдад уриалсан юм.
"Ардын эрх" сонин