“Сезар” шагналд нэр дэвшигчдийг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

“Сезар” шагналд нэр дэвшигчдийг зарлажээ

Францын Үндэсний кино академийн “Сезар” шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг  гаргасан байна.

“Шилдэг кино” номинацид долоон киног дэвшүүлжээ. Үүнд: Пьер Шоллерийн “Төрийг удардах нь”, Валери Донзеллийн “Би дайн зарлаж байна”, Аки Каурисмякийн “Гавр”,  Оливье Накаша ба Эрика Толедано нарын “Дархан эрхтнүүд”, Алена Кавальегийн “Эцэг”, Майвенн Ле Бескогийн  “Полисс”, Мишеля Хазанавичусийн “Жүжигчин” зэрэг кинонууд нэрлэгдээд байна. Эдгээр киноны найруулагчид бүгд “шилдэг найруулагч” номинацид өрсөлдөж байгаа гэнэ. Кино урлагийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийнх нь төлөө Кейт Уинслетэд хүндэт “Сезар” гардуулахаар болов.

“Сезар” шагналыг 1975 оноос хойш гардуулж байгаа бөгөөд энэ жилийн ёслол ирэх сарын 24-нд болно.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж