Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Нефть тэнгэрт тулав

Ашиг орлого нь дээд төвшинд хүрээд байгаа нефть олборлох салбар дэлхийн эдийн засгийн хямралын гол буруутан гэж Америкийн шинжээчид дүгнэв. Дэлхийн нефтийн үйлдвэрлэл нь түүхэн дээд хэмжээндээ хүрч байгаа гэхдээ цаашдаа нефтийн зах зээл аажмаар буурч эхэлнэ гэж тэд ярьж байна.

Нефтийн нөөцийн тааламжтай үнэлгээг урт хугацааны эдийн засгийн дүгнэлттэй холбохоор оролдож байгаа нь учир утгаа алдаж байна. Учир нь дэлхийд олборлож байгаа нефтийн хэмжээ аль эрт ашиг орлогын дээд төвшиндөө хүрээд байгаа хэмээн “Nature” гэх шинжлэх ухааны сэтгүүлд “Нефтьтэй холбоотой эгзэгтэй эгшин өнгөрлөө” гэсэн нэртэй өгүүллийг хэвлүүлсэн шинжлэх ухааны шинжээчид үзэж байна.

Одоогийн олон хүн тооцож байгаагаас илүү орлоготой ашигт малтмалын түлш хүн төрөлхтөний хэрэглээнээс гарах байгаа бололтой гэдэгт өгүүллийг зохиогчид итгэлтэй байгаа учраас 2005 оноос хойш дэлхийн нефтийн олборлолт өдөрт 75 сая баррелийн хэмжээнд тогтворжсон энэ эрдсийн түүхий эдийн өсч буй эрэлтийг ихэсгэхээс “татгалзаж” байгаа баримтад ноцтой хандахыг тэд уриалж байна.

Шинжээчид болох Вашингтоны их сургуулийн далай судлаач, цаг уурын мэргэжилтэн Жеймс Мюррей, долоон жилийн турш Британийн Засгийн газарт ахлах зөвлөгчөөр ажиллаж байсан, UBS банкны зөвлөгч асан одоо Оксфордын их сургуулийн мэргэжилтэн Дэвид Кинг  нар нефтийн зах зээл нь өсч буй эрэлтийг хангахуйц “уян хатан биш” өөр зарчимд шилжих үеэ болсон гэж дүгнэжээ. Эндээс үүдэн нефтийн үнэ зогсолтгүй өсөх талдаа үний эрс хэлбэлзэлтэй болсон. Үүнтэй зэрэгцээд орлуулахаар ашигт малтмалын нөөц жишээлбэл, нефтийн гэх трендийн хомсдлыг өөрчилж чадахгүй. Харж байхад, нефтийн зах зээлийн харьцангуй хурдан энэ шилжилтийн үеийг дагаад дэлхийн эдийн засгийг шилжилтийн өөрчлөлт дагалдах бололтой. Тэр нь инерцийн үйлдэл учраас хэдэн арван жилээр үргэлжлэх боломжтой. Тиймээс  үүнд одоо бэлтгэж эхлэх хэрэгтэй гэж тэд сануулж байна.

Өнгөрсөн зууны 1988 оноос 2000 оны эхэн үе хүртэл нефтийн олборлолт болон эрэлт нэмэгдэж ирлээ. Гэтэл 2005 он гэхэд эрэлт ба саналын механизмд “эвдрэл” гарч долоон жилийн турш хоёр трэндийн эрчим зөрчилдөж ирэв. Өдөрт олборлож буй нефтийн хэмжээ 74-76 сая баррель гэсэн тогтвортой хэмжээнд байгаа бол нефтийн үнэ жилдээ баррель тутам дунджаар 15 хувь нэмэгдэн 1998 онд нэг баррель нь 15 ам.доллар байсан үнэ 2008 онд 140 ам.доллар (Лондоны бирж дээр Brent маркийн нефтийн үнэ) хүртэл өслөө.

Нефтийн үнийн хэлбэлзэл нь эрэлтээс хамаарч байгаа ч хямралын 2008-2009 онд 35 ам.доллар хүртэл буурч дараа нь 120 ам.доллар хүртлээ сэргэж, одоо дахиад 111 ам.доллар болтлоо унаад байна.  Гэтэл нефть олборлолт нь үнийн трэндийн уналтыг л дагаснаас биш тогтвортой өсөөгүй байгаа юм (график 1).


График 1: бүдэг шугам нь нефть олборлолтын хэмжээ, арай тод шугам нь нэг баррель нефтийн үнийн хэлбэлзэл. // Nature

 Энэ талаар зөвхөн энэ удаад мэдээлж байгаа юм биш. Харин  нефтийн зах зээл хомсдолд шилжих үе өнгөрсөн (график 2) гэдэгтэй нь  бүх хүн санал нийлэхгүй нь лавтай. Тиймээс дэлхийн нефтийн олборлолт түүхэн дээд цэгтээ хүрээд одоо аажмаар буурах уу гэдэг асуудал маргаан гаргаж байна.

Нефтийн компаниуд, тэдэнтэй холбоотой хөрөнгө оруулагчид, албан тушаалтнууд болон нөөцийн лоббист хэсэг зэрэг нь цаашид зах зээл уруудна гэсэн энэхүү таамаглалд хайгуулаар илэрсэн гэх манантай нөөцийн талаар үг цухайлгахаас өөр аргаар тайлбар хийхээс аргагүйд хүрээд байна. Ийм маягийн яриа дэгдэх нь тэдний ажилд саадтай. Учир нь илрүүлсэн гэх ордуудын хэмжээ тодорхойгүй бөгөөд нефтийн компаниудын хөрөнгөжилтийг буулгахгүйн тулд нууцлаж буй учраас хөндлөнгөөс шалгах аргагүй юм. Үүний зэрэгцээ түүхий эдийн улс орнууд өөрсдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Шинэ том орд газруудыг ашиглаж эхэлтэл нэлээд хугацаа хэрэгтэй байгаа зэргээс тийм ордуудын үнэлгээг улам тодорхойгүй болгож байна.

Тийм учраас шинжээчид нефтийн олборлолтын эрч хүчний талаар нарийн мэдээнд анхаарлаа хандуулахыг санал болгожээ. Тэр мэдээгээр бол АНУ-д ашиглаж байгаа ордуудаас олборлох нефтийн хэмжээ нь тогтмол буурч иржээ. Жишээлбэл, энэ жил тутмын бууралт нь 1980 онд есөн хувьтай байснаа өдгөө жилдээ зургаан хувь болоод байгаа. Дэлхийн хэмжээнд энэ хугацааны бууралт нь хоёр хувиар нэмэгдэн жилдээ 6,7 хувьтай болжээ.  Зах зээлийн эрэлтийн өсөлтийг хангахын тулд хуучин ордуудыг ашиглан шинийг ашиглалтад оруулах хэрэгтэй. Гэтэл үүнийг хийх нь улам үнэтэй бөгөөд ээдрээтэй болж байна.

Дэлхийн олборлолтын дунджаар жилдээ таван хувиар унаж байгаагаас АНУ-ын Эрчим хүчний албаны 2030 он гэхэд дэлхийн нефтийн олборлолт 30 хувьд гэсэн дүгнэлт нь нэлээд дарагдаж 22 хувь гэсэн төвшинд гарах бололтой. Энэ нь олборлолт өдрийн 64 сая баррель нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл эрэлтээр бол нефть олборлолтыг одоогийн төвшний өдрийн 74-76 сая баррель гэсэн хэмжээнээс хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ойрын ирээдүйн талаар хийсэн улсын агентлагийн дүгнэлтэд хамрагдах бодит тоо ийм л байна.

Хүн төрөлхтон 25-25 жилийн дотор нефтийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж чадах болов уу? Үүнд хариулахын тулд асуудлын гол нь юунд байна вэ гэдгийг бодох ёстой болов. Дэлхийн нефтийн нөөц дуусч байгаад учир нь оршиж байгаа биш. Харин ашиг орлоготой, олборлоход амар өмнөх шигээ хямд зардалтай нефть байхгүй болсонд л  хариулт нь байгаа болов уу.

  Канад, Венесуэлийн нефтийн элсэн давхрага нь нүүрс устөрөгчийн хольцийг гаргах технологийг нэвтрүүлсэн ч төдийлөн ашигтай байхгүй нв. Эдгээр ордуудын боломжийн нөөцийг өдөрт 6,7–7 сая баррель гэж үнэлж буй. Эх газрын үргэлжлэл болох далайн ёроолын нөөц нь илүү ирээдүйтэй ч лборлолт хүндрэлтэй бөгөөд нэг баррелийн үнэ нь 100 ам.доллараас хэтэрсэн гарч буй.


График 2: Дэлхийн олборлолтын хэмжээ болон  баррель нефтийн үнийн
харьцуулалт. Гэгээтэй цэгүүд нь 1998-2004 он, тод цэгүүд нь 2005-2011
онынх.  Уян хатан байдлаа алдсан шилжилтийн үе нь уг зурагт олборлолтын
хэмжээ буурсан хэмжээнд үнийн хэлбэлзэл ихтэйгээр өдрийн 74-76 сая
баррель олборлолтын төвшинд тогтжээ. // Nature

Ийм маягаар дэлхийн нөөц нь дуусахаас өмнө нефть эдийн засгийн өсөлтийг үүсгэх эерэг хүчин зүйл биш болох бололтой. Эдийн засгийн зүтгүүр нь хурдныхаа дээд цэгт хүрсэн бол эдийн засаг хэрхэн хөгжих вэ?

Шинэ зууны эхний 10 жилийн дундуур нефтийн олборлолтын график дээд цэгтээ хүрч эрэлтэд хариулах чадваргүй болж байгаа бол өнгөрсөн долоон жил нь эрэлт, санал хоёрыг уяалдуулах шинэ хүчин чадлыг бий болгох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалтай хугацаа болсон.  Гэхдээ өдрийн 74-76 сая баррель нефть эдийн засгийн хэрэгцээг хангахад хангалттай юу гэдгийг баттай харахын тулд  дахиад хоёр жил хүлээх хэрэгтэй болох нь.

Нефтиэс хамааралтай дэлхийн эдийн засаг цаашид хөгжихийн тулд өсөлт зайлшгүй хэрэгтэй болно. Өгүүллийн зохиогчид тогтвортой өсөлтийг мөрөөдөж байгаа дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагт нефтийн хамаарлаасаа салахыг хүсч байна уу үгүй гэдгийг тодруулах л үлдлээ гэж үү?

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж